Шинэ мэдээ
Товч танилцуулга

Амьдрал минь, буй бүхэн минь хүчээр биш гагцхүү уйгагүй хөдөлмөр, цөхрөлтгүй оролдлогын үр шим байсан юм. Тиймдээ ч агуу бүхэн агуу их хичээл зүтгэлийн үр гэдэгт эргэлздэггүй. Эрхүүгийн Багшийн их сургуулийг дүүргэсэн 1992 оны тэр нэгэн хавраас хойш өнөөг хүртэл, тасралтгүй 25 жил төрд зүтгэхдээ цаг хугацаа хэмээх арын хаалгагүй шалгуурыг давж, төр хэмээх сэтгэлдээ өндөр босго, тотготойгоор төсөөлж ирсэн энэ ертөнцөд даваа нугачаа, шалгуур сорилт бүрийг нь давж, унаж босч, ухаажиж хатуужсаар өнөөдрийг хүрч ирлээ. Одоо хууль тогтоох дээд байгууллагад бодлого боловсруулж, илүү далайцтай түвшинд ажиллах цаг минь боллоо. Өнөө надад байгаа бүхэн төр түмний минь хүүдээ өгсөн үүрэг даалгавар, бас шагнал гавьяа гэж бодож явдаг аа. Та бүхэн минь дахин нэг ачаа үүрүүлж, итгэл хүлээлгэвэл зүтгэхэд бэлэн байна.

Дэлгэрэнгүй
Фото