БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа говийн аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын гишүүд БНХАУ-д хийсэн  айлчлалаа Өвөрмонголын Баяннуур аймагт өндөрлөж Гашуунсухайтын боомтоор 4 дүгээр сарын 12-нд орж ирснээр айлчлалаа орон нутагт үргэлжлүүлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, салбарт гарч буй шинэчлэлээ танилцуулаа. Мөн өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Засгийн газрын гишүүдийн хамтаар иргэдтэй уулзсан бол үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга тэргүүтэй салбарын багш, ажилчидтай уулзаж орон нутгийн багш ажилчдын санаа бодлыг сонсон зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэж өглөө. Түүнчлэн хөрөнгө оруулалт шаардлагтай төсөл, ажлуудаа төсөв төлөвлөгөөтэй нь бичгээр ирүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөсөн юм. Засгийн газрын гишүүд өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.