Цахар судлалыг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ӨМӨЗО-ны Цахар судлаачдыг хүлээн авч уулзлаа. Судлаачид Монгол орон даяар тархан суурьшсан Цахар үндэстнүүдийн аж амьдралыг судалж, “Дэлхийн цахарууд” хэмээх ном бүтээхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улсын тухайд Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймагтцахрууд ажиллаж, амьдарч байгаа бол дэлхий дахинаа Өвөрмонголынаймаг, хошуу болон Улан-Үдэ гэх мэт газарт цахар үндэстэн байгаагсудлаачид олж тогтоожээ.

ӨМӨЗО-ны судлаачидБНХАУ-ын дарга Си Жинпиний “Нэг зам-Нэг соёл” бодлогын хүрээнд Цахар судлалыг хөгжүүлэхэд салбарын сайд Ц.Цогзолмаагбодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсч, соёлын газруудтай холбож өгөх саналхүсэлтээ уламжиллаа. Цаашлаад энэ ажил амжилттай болбол Цахарын өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой байгаа аж.

Энэ уулзалтын үеэр бас нэгэн сонирхолтой санал тавьсан нь эрт дээр үеэс армонголчуудаас уламжлагдан ирсэн асарын наадмын соёл уламжлалыг сэргээх талаарх яриа байлаа. Дээр үеийнхаад ноёд асар дороос соёлын өв, уламжлалаа үзэж сонирхдог. Зарим улс оронд одоо ч энэ соёл хэвээр хадгалагдсаар байгаа. Сонирхолтой нь,асар дор урлагийн бүтээл үзэж сонирхож байгаа нь өөрөө бас нэгэн соёлын өв уламжлал юм гэж Цахар судлаачид үзжээ. Тиймээс энэхүү өвийг олон улсад бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа ч соёл судлаачид салбарын сайдад онцлон хэллээ.