Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

ИрландулсынИххурлындаргаШонО’Фарелөнөөдөр МонголУлсынИхХурлынгишүүн, Засгийнгазрынгишүүн, Боловсрол, соёл, шинжлэхухаан, спортын сайдЦ.Цогзолмааг хүлээнавчуулзан, хоёрталынхарилцаа, хамтынажиллагааныасуудлаарсаналсолилцож, боловсрол, соёл, шинжлэхухаан, спортынсалбар дахь хамтынажиллагаагаауламөргөжүүлэхболомж, чиглэлүүдийнталаархөндөнярилаа.

Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. Боловсрол, соёл, шинжлэхухаан, спортын сайдЦ.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Мөнсоёл, урлагийнсалбарынхүрээндИрланд улсынсоёлынагентлагаардамжуулансоёлынаргахэмжээгхамтранзохионбайгуулахболомж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийнталаардурдлаа.

Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлсэнээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.