ТАНЫГ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХАД

БИД өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын “БИД ХАМТДАА” СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР-2016 5 өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно.